Компанийн мэдээлэл

Компанийн мэдээлэл
ХУЛАН УУЛ ХХК
ХУД-ийн 3-р хороо Морьтон цогцолбор Эфэс группийн байр 11 давхар
Улаанбаатар, 17030, Mongolia

Утас: 70180099, 89016011
Веб хуудас: efesgroup.mn


Компанийн мэдээлэл:

ЭФЭС ГРУПП нь 1996 онд худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр байгуулагдан ажиллаж эдүгээ 20 жилийн түүхтэй групп компани болоод байна. Бид эх орныхоо хөгжилд хувийн хэвшлийнхний гүйцэтгэх үүргээ гүнээ ухамсарлан ажиллаж ирснээр өнөөдөр худалдааны салбарт тэргүүлэх компаниудын тоонд зүй ёсоор багтаад байна.

20 жилийн хугацаанд Улаанбаатар хотод эфэс хүнсний бөөний худалдааны төв, супермаркет-3 салбар дэлгүүр, 200 хүний суудалтай ресторан,айриш паб Монголдоо хамгийн томд тооцогдох снүүкер болон пүүл биллъярд клуб зэрэг үйлчилгээний төвүүдийг нээн ажиллуулж 200 гаруй ажилчин албан хаагчидтай хамт олон болон өргөжжээ.

Үндэсний үйлдвэрлэгч, импортлогчдын эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр хэрэглэгчиддээ түргэн шуурхай, соёлтой хүргэж үйлчилсээр ирлээ.

Манай компани үйл ажиллагааныхаа цар хүрээг улам өргөтгөн тэлж уул уурхайн, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж эхэллээ. 2011 онд охин компани болох “Сод дриллинг” ХХК-д хөрөнгө оруулалт хийж Солонгос улсын Ханжин фирмийн multi 30 D and B маркийн 1000-1200 м өрөмдөх хүчин чадалтай геологи хайгуулийн 2 ширхэг өрмийг оруулж ирсэн “Шинэ Шивээ”ХХК-ний нүүрсний ордын хайгуул, “Мон Дулаан Трейд”ХХК-ийн төмрийн хүдрийн ордын Өлзийт Овоо төслийн хайгуулын өрөмдлөгийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ. Баянгол дүүргийн 10-р хороололд 1-р давхартаа оффис бүхий 6 давхар 30 айлын орон сууцыг барьж ашиглалтанд өглөө.



ХУЛАН УУЛ ХХК ажил
Дэс дараалал
Нэг хуудсан дахь ажлын тоо
Байршил:Улаанбаатар, 17030
Оруулсан:2017-01-31
Компани: ХУЛАН УУЛ ХХК
 
Шинэ, шинэлэг бараа бүтээгдэхүүн сонгох, өргөн хэрэглээний болон бусад бараа бүтээгдэхүүнийг тасалдуулахгүй...