Компанийн мэдээлэл

Компанийн мэдээлэл

Тэдмэнт Констракшн
Американ дэнж хотхон, "Тэдмэнт Констракшн" төв оффис
Улаанбаатар, 13370, Mongolia

Утас: 99051034
Веб хуудас: www.tedment.mn


Компанийн мэдээлэл:

2007 ,2012 оны “Барилгын салбарын ТОП-10” компаний  нэг“Тэдмэнт” ХХК нь 2004 оноос эхлэн албан ёсны зөвшөөрөлтэйгээр барилга угсралт , гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 9 жилийн хугацаанд үндсэн ажиллагсдын тоо 150 гаруй болон нэмэгдэж мэргэжилтэй боловсон хүчнээр бүрэн хангагдсан Төслийн алба , Инженер техникийн алба , Хангамжийн алба ,Санхүүгийн алба , Захиргаа , Хүний нөөцийн алба, Борлуулалтын алба гэсэн үндсэн 6 албатай , техник технологийн орчин үеийн шаардлага хангахуйц Бетон зуурмагийн 2 үйлдвэр , өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж , техник машин механизмтай хүчирхэг , чадварлаг компани болон өргөжиж байна.

Энэ хугацаанд Монголын нэр хүндтэй улсын болон хувийн компаниудын олон улсын стандартын жишигт нийцсэн үйлдвэр байгууламж , үйлдвэрийн өргөтгөл зэргийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ирлээ. Мөн өөрийн хүч хөрөнгөөр 15 ,17 давхар бүхий орон сууцны хотхонуудыг сүүлийн үеийн дэвшилтэт технологи , хийцлэлээр барьж гүйцэтгэсэн. 

Манай компани нь дэлхийн шилдэг техник технологийг өөрийн орны барилгын үйл ажиллагаанд оновчтой нэвтрүүлэн барилгын норм дүрэм стандартад нийцсэн чанарын батламжтай түүхий эд материалыг ашиглан барилга угсралтын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн хэрэглэгч түмний ая тухтай ажиллаж , амьдрах таатай орчныг бий болгож эх орныхоо бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэрээ бодитой оруулан барилгын салбартаа тэргүүлэгч компанийн нэг болон үйл ажиллагаагаа явуулж байна.

“Тэдмэнт” ХХК  нь өөрийн үйл ажиллагааныхаа хүрээнд БНХАУ ,ОХУ ,Герман , ЧЕХ ,Унгар , Солонгос , Дани зэрэг орнуудын Siemens ,Nexdorf ,Moser ,LG ,Delixi , Grundfos 8 EuroHome зэрэг томоохон компаниудтай тогтмол хамтран ажиллаж байна.

Манай компани нь байгуулагдсан цагаасаа хойш орон сууц болон оффисын барилга , улсын үйлдвэр болон хувийн үйлдвэрүүдийн өргөтгөл, олон улсын стандартын жишигт нийцсэн үйлдвэрийн барилгуудыг сүүлийн үеийн дэвшилтэд технологи  хийцлэлээр барьж гүйцэтгэж ирсэн.  



Тэдмэнт Констракшн ажил
Нэг хуудсан дахь ажлын тоо

Таны зааж өгсөн шалгуурт тэнцэх жагсаалт байхгүй байна

Таны зааж өгсөн шалгуурт тэнцэх жагсаалт байхгүй байна